Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, профессор Ц.Цэвэгжав “Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодисыг ялгаруулж агаар, орчин бохирдуулдаг” талаар онцолжээ.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1c3eb4f13c90b%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff29b15ee4fa82c2%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2fnw&layout=quote&locale=en_US&sdk=joey
Тодруулбал, дотоод шаталтын хөдөлгүүрээс утаа гарснаар азотын исэл, нүүрс хүчлийн хийг үүсгэдэг аж. Түлш агаар холилдож бүрэн шатсанаар нүүрс хүчлийн давхар ислийг үүсгэдэг юм байна. Энэ нь хүрээлэн буй орчинд хоргүй. Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд нь хүн, байгаль орчинд маш хортой. Дутуу шаталтыг катализаторгүй автомашинууд бий болгож, 300 орчим төрлийн хорт бодис ялгаруулдаг юм байна. Хамгийн хор хөнөөлтэй нь нүүрс хүчлийн хий болон азотын исэл гэнэ.
Авто тээврийн үндэсний төвийн мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд 730 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 500 орчим мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог аж. Эдгээрийн талаас илүү хувь нь Prius маркийн тээврийн хэрэгсэл байдаг.
Замын хөдөлгөөнд оролцож буй Prius маркийн тээврийн хэрэгслийн олонх нь үйлдвэрээс гарсан нүүрсэн яндангүйгээр Улаанбаатарын гудамжаар нүүрсхүчлийн хий болон азотын исэл ялгаруулаад явж байна.