чөлөөт

Александра Трусова мөнгөн медалиа голон уйлжээ

Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо. Допингийн хэргээр асуудалд орсон Камила Валиева богино үзүүлбэрийн дараа тэргүүлж явсан ч чөлөөт дасгал дээр дараалан алдсаар медалиас мултарлаа. Гэвч тэмцээний хоёрдугаар байрт орсон Александра Трусова мөнгөн медалиа голж, шагнал гардуулах ёслолын өмнө уйлж, мөн уран гулгалтын спортыг хаяна хэмээн хэлжээ. Мөн тэрбээр алтан медаль хүртэж чадаагүйдээ өөрийн багш Этери Тутберидзед тохсон байна.

Boss
the authorBoss

1 сэтгэгдэл

Comments are closed.