Олимпын аварга Н.Түвшинбаярын хорих хугацаа дуусгавар болж буй учраас прокуророос хорих хугацааг дахин сунгах хүсэлтийг энэ сарын 11-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. Иймээс Н.Түвшинбаярын цагдан хорио, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр /20212.03.14/ хэлэлцэнэ.
Эргэн сануулахад Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “ гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр цагдан хорих хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хараахан ороогүй байна. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Хэргийн тухайд, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан бөгөөд хохирогч Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд таалал төгссөн.