Цаг үе

Жагсаалын үеэр бэртсэн цагдаагийн алба хаагч нүдний хагалгаанд оржээ

Сүхбаатарын талбайд өнгөрсөн пүрэв гарагт залуусын зохион байгуулсан тайван жагсаал оройдоо эмх замбараагүй байдал үүсгэж, шөнийн 04.00 цагт цагдаагийн байгууллага хүчээр тараасан. Тэгвэл жагссан иргэдийг тараах үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн 9 алба хаагч бэртэж гэмтсэн байна.

Тодруулбал, албан үүргээ гүйцэтгэж явсан 9 алба хаагчийн нэг нь гавал тархины битүү гэмтэл авч, баруун нүдний хараа алдагдаж, хагалгаанд орсон бол нөгөөгийнх нь зүүн хөлний тавхай гэмтэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж. Мөн чулуунд толгойгоо хагалуулж, гар, хөл, нуруу нь гэмтсэн 7 алба хаагч гэрээр эмчлүүлж буй юм байна.

Залуус нийгмийн өнөөгийн байдал, төгрөгийн ханшийн уналт, инфляцын өсөлтөд бухимдаж буйгаа илэрхийлж, төр засгаас оновчтой бодлого шийдвэр гаргахыг шаардсан билээ.

Boss
the authorBoss

246 Comments

Comments are closed.