ОнцлохЦаг үе

УИХ-ын дарга Г.Занданшатар хэмнэлтийн бодлогоо хуульчилж чадвал хэлсэн үгэндээ эзэн болно гэсэн үг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны Төсвийн тодотгол болон дагаж хэлэлцэх хуулиудыг хэлэлцэж байна. Асуулт, хариулт ихтэй, анхаарал татсан асуудал олонтой, аж ахуйн нэгж, иргэдийн  эрх ашиг хөндөгдсөн зүйл заалтуудтай хуулийн төслүүд яригдаж байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг боловсруулан хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл энэхүү анхдагч хуулийн төсөл нь  нийгмийн олонхид таалагдаж байгаа. Төрийн албаны хэмнэлт, хязгаарлалт нь төрдөө итгэх ард түмний итгэлийг сэргээхэд бага ч болов дэм өгөх болов уу. Гэхдээ хэмнэлт “бай”- гаа оносон байхыг сануулж байна. Тиймээс төр хэмнэлтийн бодлогоо оновчтой хуульчилж чадах эсэх нь УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр хүндтэй шууд хамааралтай юм. Тэрбээр  сарын өмнө УИХ-ын индэр дээрээс  нийтээрээ гэсэн үү, зөвхөн төр нь гэсэн үү ямар ч байсан хэмнэлтийн горимд шилжихийг уриалсан. Г.Занданшатарын энэхүү  байр суурь нь нийгмийн шүүмжлэлд өртөж, багагүй хэл ам дагуулсан билээ.

Өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр төрийн албаны том оврын жип машинуудыг хязгаарлах уриалга гаргаж байлаа. Гэвч зөвхөн машинаар хязгаарласан түүний уриалга тухайн үедээ ажил хэрэг болсон авч, дараа жил нь өнөөх сайд, дарга нарыг машинаа шинэчлэх сайхан далим болсон түүхтэй. Харин энэ удаагийн УИХ-ын дарга уриалгаа хуульчлан гаргаж байгаа нь тун талархууштай. Хэр баргийн улстөрч өөрөө дээрээ гал дуудан, нэр төрөөрөө дэнчин тавьж, нийгмийн сайн сайхны төлөө хүчтэй дуугарахгүй болсон цаг үе. Маш хүчтэй шүүмжлэлд өртөж, нэр төрөө сэвтүүлэхээс өнөөгийн улстөрчид  үнхэлцэг хагартлаа айдаг болжээ. Цар тахал, түүний дараах хөрш улсуудын дайны нөхцөл байдал, урд хөршийн хилийн үргэлжилсэн хязгаарлалт нь манай улсын эдийн засагт цохилт өгсөн. Иргэдийн бухимдал ихтэй ч нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, хэмнэлтийн тухай УИХ-ын чуулганы индэрээс түүний хэлсэн үг хэсэгтээ шүүмжлэл дагуулдаг ч, эцэстээ шийдэл болдог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар эх орончоор асуудалд хандаж, хэмнэлтийн бодлогыг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан гаргаж ирж чадлаа. Тэрбээр эдийн засагч, улстөрчөөс гадна аливаа асуудалд хандах хандлага, гаргалгаа, байр сууриараа бусдаас үргэлж ялгарч байдаг давуу талтай.

Ийнхүү хэмнэж, гамнах тухай УИХ-ын даргын  байр суурь хуульчлагдахаар хэлэлцэгдэж байна. Тэр дундаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг харахад  төрийн албаны олон жил ужгирсан үргүй зардлуудыг танаж, дарга даамлуудын эрх ямбыг хязгаарлаж, төрийн албаны үйл ажиллагаанд бодит өөрчлөлтийг авчрах итгэл найдвар төрж байгаа юм.  Төрийн хэмнэлтийн тухай хууль эдийн засгийн хүндрэлийн дараа ч үргэлжлэн хэрэгжих учраас төрийн албаны үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт дагуулах найдвар харагдаж байна.  УИХ дахь сөрөг хүчин  Ардчилсан намын бүлгээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг талархан дэмжиж, дэд сайдтай байх эсэхийг ч эргэн харахыг сануулж байна. Ямар ч байсан ялсан намын бэлэг болгон ирдэг  орлогч, дэд дарга, зөвлөх зэрэг албан тушаалууд устгаж байна. Төрийн жирийн албан хаагчдаас илүү төрийн албаны бүтцийг данхар болгож, өрөө, тасалгаа, унах унаа зэрэг олон юм шаарддаг эрх ямбат албан тушаалтнууд “баяртай” болж байх шиг байна.

 Хэрэв төрийн хэн нэгэн эрх мэдэлтэн дураар загнаж  орлогчийн  тоогоо нэмж, зөвлөхөө олшруулвал хууль зөрчсөн том ялд унана. Тиймээс энэхүү орон тооны цомхтгол хуульчлан баталгаажуулсан өөрчлөлт болох юм. Мөн хуульд гэнэтийн аюул ослоор нь нурж унаагүй бол захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хоригложээ. Ер нь бол төрийн захиргааны байшин барьж байхаар цэцэрлэг сургуулийн барилга байшиндаа хөрөнгө оруулах нь зүйтэй. Хоёр хүний зардлаар ганцхан  төрийн албан тушаалтан гадаад, дотоодод зорчдог. Өндөр үнэтэй нислэгийн энэхүү  “вип” зэрэглэлээр  тэднийг явахыг хориглосон заалт оржээ.  Төрийн гурван өндөрлөг, сайд, Засаг дарга нарт бол энэ заалт үйлчлэхгүй бололтой. Гэхдээ сайд, Засаг дарга нар ч ялгаагүй энгийн зэрэглэлээр зорчихоор хуульчлах саналтай байна. Зөвхөн цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчид л дүрэмт хувцас өмсөх ажээ. Харин мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал зэрэг байгууллагын  албан хаагчдын  дүрэм хувцасны зардлыг танаж, тэд дүрэмт хувцасаа хэрэглэхгүй юм. Мөн төрийн албаны 1500 гаруй орон тоо эргэж сэргэхгүйгээр хасагдах тухай яригдаж байна. Энэчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн заалтууд нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хэмнэлтийн бодлогын биелэл юм.

Төсвийн тодотголын тухай хуулийн төсөл мөн хэмнэлтийн бодлогод нийцүүлэхийн зэрэгцээ иргэдийн амьжиргааг дэмжих, бараа,бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэж байна. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох,  ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ургамлын тос, элсэн чихэр, цагаан будааны гаалийн болон НӨАТ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх зэрэг заалтууд олны анхаарлын төвд байна.  

Д.Батзаяа

Boss
the authorBoss

43 Comments

Comments are closed.