Бага ангийн нэг багшид ногдох сурагчийн тоо улсын сургуульд 33, хувийн ЕБС-д 21 байна
ЕБС-ийн анги дүүргэлтийг бага ангид 30-35 сурагч, дунд, ахлах ангид 32-35 байхаар холбогдох журамд заасан байдаг . 2022-2023 оны хичээлийн жилд улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нэг багшид ногдох сурагчийн тоо хувийн ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид ногдохоос 57 хувиар их байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Бага анги дүүргэлт Налайх, Чингэлтэй, Багануур болон нийслэлийн хүн ам ихээр оршин суудаг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 36-39 болсон нь стандартаас хэтэрсэн хэмжээ болоод байгаа юм.
Бага анги дүүргэлтийн стандарт 30-35 хүүхэдтэй байхаар Засгийн газраас тогтоож байснаас 2022-2023 оны хичээлийн жилд ийнхүү улсын дундаж болон нийслэлийн стандартаас хэтрүүлэн эхлүүлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлтийг бага ангид 30-35 сурагч, дунд, ахлах ангид 32-35 байхаар холбогдох журамд заасан байдаг. Түүнчлэн цэцэрлэгийн бүлэг дүүргэлт энэ онд 30 болж, өмнөх хичээлийн жилээс зургаагаар нэмэгдсэн байна. Улсын цэцэрлэгт нэг багшид 29 хүүхэд ногдож байгаа бол хувийн цэцэрлэгт 26 хүүхэд ногдож байгаа аж. 2020-2021, 2021-2022 оны хичээлийн жилд буурсан нь Covid-19 цар тахлын улмаас цахимд шилжүүлсэн бөгөөд нэг бүлэгт 25-аас дээшгүй байлгахаар арга хэмжээ авсантай холбоотой байжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцагчдын тоо Covid-19-ийн өмнө 260 мянга орчимд байсан бол цар тахалтай холбоотойгоор 2020-2021, 2021-2022 онд буурсан байна. Харин энэ онд эргэн 260 мянга орчим хүрчээ
2 Comments
Comments are closed.
Waiting patiently for you to come home and fuck me! http://bitly.ws/znHX
Waiting patiently for you to come home and fuck me! http://bitly.ws/znHX