Үндэсний их баяр наадмын өмнөхөн Сэлбэ голын сав дагуух далан сэтэрснээс 120 гаруй барилга, байгууламж усанд автсан юм.
Усанд автсан барилга байгууламжид банкнаас зээл авч бизнес эрхэлж байсан иргэд цөөнгүй бөгөөд хамгийн хүндээр тусч буй юм. Түүнчлэн авто граж руу нь ус орсноос автомашин нь эвдэрсэн тохиолдлууд ч олон бий.
Харин нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Хохирлын үнэлгээг тогтоох газар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар биш. Үнэлгээний тухай хууль тогтоомжид заасны дагуу хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд тогтоодог. Тэдгээр компаниудаар хохирлоо тогтоолгосны дараа дүүрэгтээ хандана, улмаар дүүрэг нийслэлд асуудлыг шилжүүлэх шаардлагатай. Хохирлынхоо үнэлгээг долдугаар сарын 24-нд багтаан хийлгэх ёстой” гэдэг байр суурь илэрхийлээд байна.
Сануулахад, Сэлбэ голын далан сэтэрснээс Сүхбаатар дүүргийн хувьд Натурын гүүрнээс урагшаа Нарны зам, Сэлбэ голын зүүн далан буюу “Улаанбаатар Буян” ХХК-ийн хажуу талын замаас Олимпын гудамж, Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл үерийн ус хальсан. Үерийн нөлөөнд нийт 29 орон сууц, 20 аж ахуйн нэгжийн объект өртсөн юм. Харин Баянзүрх дүүргийн хувьд 43 дугаар хорооны 49 байр, 36 гарааш үерт өртсөн билээ.
2 Comments
Comments are closed.
At this time it seems like WordPress is the top blogging platform available right now. (from what I’ve read) Is that what you are using on your blog?
Woah! I’m really digging the template/theme of this site. It’s simple, yet effective. A lot of times it’s challenging to get that “perfect balance” between user friendliness and visual appearance. I must say that you’ve done a superb job with this. Also, the blog loads extremely fast for me on Firefox. Superb Blog!