Цаг үе

Ковидын шинэ хувилбар Хятад, АНУ тэргүүтэй 51 улсад тархжээ

  • Омикроны шинэ хувилбар болох “EG.5” 51 оронд тархжээ
  • Тус хувилбарыг ДЭМБ анхааралдаа аваад байна
  • Эрсдэл нь өндөр биш ч бөгөөд хүний дархлааны тогтолцоонд хурдан нэвтэрдэг гэв

Сүүлийн үед омикроны шинэ хувилбар болох “EG.5” буюу “Эрис” Хятад, АНУ тэргүүтэй орнуудад хурдтай тархаж байна. Тус хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) анхааралдаа аваад байгаа юм.

Тодруулбал тус хувилбар мутацийн улмаас хүндэрч магадгүй тул бусад хувилбараас илүү анхааралдаа авах ёстой ангилалд оруулжээ.

Энэ сарын 7-ны өдрийн байдлаар тус хувилбарын 7354 тохиолдол Хятад, АНУ, БНСУ, Япон зэрэг 51 оронд тархсан байна. Хятадын нийт ковидын тохиолдлын 30 хувийг “EG.5” буюу “Эрис” хувилбар эзэлж байгаа бол АНУ-д 18 хувьтай байна.

ДЭМБ-ын мэдээлснээр одоогоор тус хувилбарын эрсдэл өндөр биш бөгөөд бусад хувилбаруудтай харьцуулахад хүний дархлааны тогтолцоонд илүү хурдан нэвтэрдэг гэв.

Шинэ хувилбарт халуурах, урт хугацаанд ханиалгах, амт үнэрээ алдах, сульдах, нус гоожих, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Эх сурвалж: ДЭМБ, ВВС

Boss
the authorBoss