ОнцлохЭдийн засаг

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг цувралаар хүргэж байна

“Шинэ яармаг” цогцолбор хорооллын орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод, шилэн байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгөөс “Шинэ яармаг” цогцолбор хорооллын орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хүргэж байна. “Шинэ яармаг” цогцолбор хорооллын 736, 737-р байранд 119.2 м.кв, 121.3 м.кв талбай бүхий орон сууц, 257.2 м.кв талбай бүхий пентхаус худалдан борлуулах юм.

Хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналаа ирүүлсэн шаардлага хангасан бол Хөгжлийн банкнаас эргэн холбогдож ажиллах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хаяг болон 8502-0513 утсаар холбогдож авах, урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой.

Boss
the authorBoss