Эдийн засаг

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг энэ онд эдийн засаг 4.3 хувиар өснө гэж таамаглав. Энэ нь  өмнөх таамгаас 0.6 нэгж хувиар доошлуулсан дүн боллоо

Цар тахлын эсрэг явуулж буй бодлогын үр нөлөө Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын төсвийн алдагдлыг огцом нэмэгдүүлсэн. Алдагдлыг нөхөхдөө Монгол, Палау, Фижи зэрэг улс гадаад санхүүжилтийг илүү их ашигласан гэжээ.

Мөн эдийн засгийн идэвхжил буурч, нийгмийн халамжийн зарцуулалт нэмэгдсэнээр бүс нутгийн Засгийн газруудын өрийн хэмжээ өсөж байна. Тухайлбал Монгол Улсад Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 60 хувь давжээ. Тэр дундаа Монгол Улсын хувьд төр, хувийн хэвшлийг багтаасан нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг гурав дахин өндөр болсныг Дэлхийн банк анхааруулжээ.

О.Ууган-Эрдэнэ /Bossnews/

Boss
the authorBoss