улс төр

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Хөл хөдөлгөөн нэмэгдэж, 16 мянган хүн шагнал авч, найр наадам хийснээс болж халдвар нэмэгдсэн

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал муудаж, өдөрт илрэх халдварын тоо тасралтгүй өсөж байгаа учраас  Эрдэмтдийн зөвлөлөөс яаралтай хатуу хөл хорио тогтоох саналыг УОК-т  хүргүүлсэн байна. 

Энэ талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өгөхдөө “Бид тавдугаар сард хатуу хөл хорио тавигдсаны дараа үе шаттай хөл хөдөлгөөний хзягаарлалтаа хийгээд явсан бол эрдэмтдийн багийн тооцоогоор зургадугаар сарын 15-наас халдвар буурах байсан. Гэтэл хөл хөдөлгөөн улам нэмэгдэж, орон нутгийг чиглэх хөдөлгөөн ихэсч, 16 мянган хүн шагнал авч, үүнийг дагаж найр наадам болсон. Энэ бүгд халдварын тоо өсөхөд голлон нөлөөлсөн. 

Манай улсын хувьд коронавирусээр нас барж байгаа хүмүүсийн тоо дэлхийн дундажтай харьцуулахад бага байна. Энэ нь вакцинжуулалт болон голомтод ажиллаж эмч эмнэлгийн ажилчдын гавьяа юм. Харин тохиолдлын тоогоор манай улс дэлхийд хамгийн өндөр түвшинд тооцогдож байна. Өнөөгийн энэ хөл хөдөлгөөнтөй, ийм задгай байдлаар цаашаа явбал хүлээгдэж байгаа нас баралт, тохиолдлын тоо өсч, эрсдэл улам бүр нэмэгдэхээр байгаа учраас хатуу хөл хорио тогтоох саналыг УОК-т танилцуулж байна. Хэрвээ хөл хорихгүй бол долдугаар сарын эхээр нийт тохиолдлын тоо 120 мянга, өдөрт илрэх тохиолдлын тоо 3500 давах эрсдэл байна.  Нөгөө талд эмнэлгийн ор, лабораторийн ачаалал хамгийн өндөр түвшиндөө хүрсэн байна, энэ хэвээрээ явал улам туйлдана.  

Хүн амын дунд халдварын тархалт өндөр байгаа нь вирус мутацилагдсан байх магадлал хамгийн  өндөр байна гэсэн үг Өнөө маргаашгүй гадаад руу илгээсэн сорьц болон дотоодод хийж буюу сорьцын дүн гарч, ямар мутаци тархаж байгаа нь тодорхой болно” гэлээ.

Boss
the authorBoss