Цаг үе

ТЕХНОЛОГИЙН ЗОРИУЛАЛТААР УУР ҮЙЛДВЭРЛЭН МИДЛИНГ ХЭРЭГЛЭДЭГ ААН-ҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Усан халаалтын болон уурын зуухыг дэвшилтэд технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тушаалаар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон мидлинг хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас санаачлан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажиллаа. Тус уулзалтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, 16 ААНБ-ууд оролцож Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлж ажиллахаа мэдэгдсэн. Нийслэлийн 6-н дүүргийн хэмжээнд уур үйлдвэрлэдэг технологийн зуухтай 68 аж ахуй нэгж, байгууллагаас жилийн 4 улиралд ажилладаг 14, халаалтын зориулалттай 2 ААНБ ажилладаг бөгөөд дээрхи байгууллагууд шүүлтүүрийн техникийн шийдлийг сайжруулах, яндандаа утааны сенсор байршуулах, цаашид байгальд ээлтэй техник технологийн зуухыг үе шаттайгаар сольж шийдвэрлэх боломжийг ярилцсан.

Boss
the authorBoss