нийгэм

“Asian idol academy mongolia” БНСУ-ын “World k-pop center”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


Монголын олон улсын моделийн холбооны дэргэдэх Asian Idol Academy Монголия нь энэ сарын 11-ний өдөр БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Rain-ний компани болох “Rain Company” , “World K-pop center “-тэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Энэхүү Хамтын ажиллагааны хүрээнд тус академийн авьяаслаг хүүхдүүд “World K-pop center” болох айдолуудыг бэлтгэн гаргадаг төвийн багш нараас бэлтгэл аван суралцаж, олон улсын тэмцээнүүдийн сонгон шалгаруултад орох боломж нээгдэж байгаа юм. Шалгаруултад тэнцсэн хүүхдүүд цаашлаад олон улсын энтертайнмент компанитай хамтран ажиллах өөрийн эх орны нэрийг дэлхийд гаргах том боломж нээгдэж байгаа юм. 
“Asian idol academy mongolia”нь 2019 онд Asian Idol Academy- н  олон улсын салбарын Монгол дахь эрхийг албан ёсоор  авч, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа билээ. Тус академи нь загварын алхаа,зөв алхалт суулт зэрэг загварын хичээлээс гадна зөв хооллолт,арьс арчилгаа, к-поп бүжиг, өөрийн имижийг бүрдүүлэх,телевизийн яриа болон зөв биеийн хэлэмжийг зааж хэвшүүлэх зэрэг олон улсын боловсролын сургалтыг цогц байдлаар олгодгоороо давуу талтай.


Монголын олон улсын моделын холбоо нь 2014 оноос хойш Азийн Моделийн Холбоо , Торгоны зам олон улсын загварын 7 хоног, Азийн олон улсын супер модель тэмцээн, Азийн Хүүхдийн модель,телевизийн фестиваль, ASEAN Fashion Designers Show case,  Азийн Айдол Академи зэрэг олон улсын загварын байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Boss
the authorBoss

Хариулт үлдээх