Онцлохчөлөөт

“SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

Монголын Уран Сайхны Гимнастикийн Гламоур болон Старлит клубууд хамтран зохион байгуулсан “SPIRIT OF STARS 2023” тэмцээн 5 сарын 6-ны өдөр Midway Event Center-т амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 3 цэцэрлэг, 12 клубээс төрөн гарсан 320 гаруй тамирчид багийн 4, ганцаарчилсан 9 насны ангилалд ур чадвараа сорьсон бөгөөд тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Mobicom корпорацийн хүүхэд багачуудад зориулсан Stars бренд хамтран ажиллаж хүүхэд бүрт онцгой гарын бэлэг гардууллаа. Энэхүү тэмцээн 4-13 насны тамирчдын ур чадварыг сайжруулан дараа дараагийн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцох, үүний тулд балчирхан биедээ ахадсан хүнд хэцүү бэлтгэлүүдийг даван туулахад урам өгөх зорилготой бага, дунд насны тамирчид оролцсоноороо онцлог болсон байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, Мобиком корпорацийн төлөөлөгч маркетингийн албаны дэд захирал Ито болон маркетингийн албаны мэргэжилтэн Ё.Тэргэл, Уран сайхны гимнастикийн анхны дасгалжуулагчдын нэг, олон улсын хэмжээний мастер Ц.Марта, Гимнастикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Басан, олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг, Уран сайхны гимнастикийн техникийн хорооны дарга, олон улсын хэмжээний мастер Б.Бат-Отгон, олон улсын хэмжээний мастер Ж.Тунгалаг, Гуа уран төв НҮТББайгууллагын дарга, спортын мастер Л.Хүрлээ нар зочилж бяцхан тамирчиддаа урам зориг өглөө.

Spirit of Stars 2023 тэмцээний дүнг танилцуулбал,

Junior насны ангилалд:
1-р байранд 17.9 оноогоор П.Нинжин
2-р байранд 17.55 оноогоор Б.Ану-Үжин
3-р байранд 17.3 оноогоор Мичид-Эрдэнэ

2011А насны ангилалд
1-р байранд 19.25 оноогоор Б.Марал
2-р байранд 18.4 оноогоор С.Бүжинлхам
3-р байранд 17.3 оноогоор М.Сараана

2012А насны ангилалд
1-р байранд 20.35 оноогоор М.Тодбилэг
2-р байранд 19.45 оноогоор О.Ундрам
3-р байранд 19.1 оноогоор Ц.Сүндэр

2013А насны ангилалд
1-р байранд 18.6 оноогоор О.Сэцэнбилэг
2-р байранд 17.25 оноогоор Э.Анунгоо
3-р байранд 17 оноогоор Б.Цэлмүүн

2014А насны ангилалд
1-р байранд 17.2 оноогоор Д.Хулан
2-р байранд 17.15 оноогоор Э.Энгүүн
3-р байранд 17.05 оноогоор Б.Есөн-Үжин

2015А насны ангилалд
1-р байранд 18.05 оноогоор А.Ундрал
2-р байранд 17.85 оноогоор Р.Аялгуу
3-р байранд 14.4 оноогоор Б.Анунгоо

2016А насны ангилалд
1-р байранд 16 оноогоор Ю.Одмэнд
2-р байранд 14.95 оноогоор Б.Уянга
3-р байранд 13.9 оноогоор О.Аялгуун

2017 насны ангилалд
1-р байранд 16.05 оноогоор Ч.Ану-Үжин
2-р байранд 16 оноогоор М.Гэгээн
3-р байранд 15.4 оноогоор Ж.Үүлэнгэгээ

Тэмцээний хамгийн бяцхан тамирчид болох 2018 насны ангилалд
1-р байранд 15.05 оноогоор П.Энхзаяа
2-р байранд 14.5 оноогоор Т.Марал
3-р байранд 14.3 оноогоор Ө.Аялгуу

Багийн чөлөөт төрөлд
1-р байранд 17.75 оноогоор Б.Халиун дасгалжуулагчтай Халиун клубын баг
2-р байранд 16.5 оноогоор Б.Эрдэнэзаяа дасгалжуулагчтай Старлит клубын 2-р баг
3-р байранд 15.6 оноогоор М.Булган дасгалжуулагчтай Шигтгээ клуб

Багийн цагираг төрөлд
1-р байранд 11.45 оноогоор Б.Халиун дасгалжуулагчтай Халиун клубын баг
2-р байранд 8.35 оноогоор Б.Эрдэнэзаяа дасгалжуулагчтай Старлит клубын 1-р баг
3-р байранд 7.1 оноогоор Б.Эрдэнэзаяа дасгалжуулагчтай Старлит клубын 2-р баг

Багийн бөмбөг төрөлд
1-р байранд 13.35 оноогоор Б.Эрдэнэзаяа дасгалжуулагчтай Старлит клубын баг
2-р байранд 7.05 оноогоор М.Булган дасгалжуулагчтай 21-р сургуулийн баг

Тэмцээнд оролцсон бяцхан тамирчид маань өмнөх тэмцээнээсээ илүү сайн хийхийг хичээсэн, урьд нь гаргасан алдаагаа давтахгүйн тулд бүх хүчээ дайчилсан тухайгаа хуваалцсан бол олон улсын тавцанд өрсөлдөхөөр гараагаа эхлүүлээд буй дунд насны ангиллын тамирчид хөдөлгөөндөө байдаг хүнд хэцүү техникүүдийг чадахгүй гэж ухралгүйгээр алдсан ч алдаагүй мэт бүгдийг нь бүрэн гүйцэд хийх нь миний зорилго байсан хэмээн дурьдаж байлаа.

Boss
the authorBoss