нийгэм

ГЭР ХОРООЛЛЫН НҮХЭН ЖОРЛОН, БОХИРЫН ЦООНОГИЙГ АРИУТГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/483 дугаар захирамжийн дагуу дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ нь 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн.Үерийн дараах хор уршгийг арилгах, хөрсний бохирдлыг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажил үргэлжилж байна.Дүүргийн хэмжээнд нийт 46716 нүхэн жорлон, 24010 бохирын цооногийг ариутгахаар 5 дахь өдрөө ажиллаж байна.

Boss
the authorBoss