Цаг үе

Өргөө амаржих газрын захирал Г.Баясгаланд хариуцлага тооцох хүн байхгүй

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гарган, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг ажаас нь чөлөөлөөд байна. Харин Өргөө амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлөөгүй байгаа юм. Учир нь Өргөө амаржих газрын даргад  шууд хариуцлага тооцох хүн нь НЭМГ-ын дарга юм.  Харин уг албан тушаалд байсан Л.Төмөрбаатарыг нийслэлийн Засаг дарга захирамж гарган чөлөөлчихсөн учир нь  Г.Баясгаланд  хариулага тооцох эрх бүхий албан тушаалтан  байхгүй болсон гэсэн үг.  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  шинэ дарга ирж,  жинхэлтэл Г.Баясгалан Өргөө амаржих газрын дарга хэвээрээ байх эрх  зүйн нөхцөл  байдал бий болсон.  Мөн  тэрбээр өөрөө ч “ажлаа өгөхгүй” гэжээ. Г.Баясгалан “эхийг зөөвөрлөх ажлыг ХӨСҮТ хийсэн. Тэдний хариуцлагагүй байдал, алдаанаас уг асуудал үүдсэн байтал ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлөхгүй байна. Тиймээс миний хувьд ч ажлаа өгөхгүй” гэсэн зүйлийг ярьжээ. 

Г.Баяр /Bossnews/

Boss
the authorBoss