улс төр

У.Хүрэлсүхийн Засгийн газар хагас жилийн дараа огцрохоор болж байна

Өчигдөр Шадар сайд Я.Содбаатар,  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох  өргөдлөө өгөхөө мэдэгдсэний МАН-ынхан Их тэнгэрт  цуглаж,  цаашдын  нүүдлээ ярилцсан байна.  Энэ үеэр  Ерөнхий сайд Засгийн газраа огцруулна хэмээн хэлснийг хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл  өнөөдөр  МАН-ын  Удирдах зөвлөл хуралдаж,  Ерөнхий сайд өөрөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо танилцуулж, ямар нэг санал хураагаагүй гэнэ. Тэрбээр би шийдвэр гаргасан, өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдсэн гэдгээ Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ.

Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

 Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss

1 сэтгэгдэл

Comments are closed.