улс төр

Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, дараагийн томилгоо хөшигний ард өрнөж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд  өгсөн байна.  Бидэнд  ирсэн мэдээллээр тэрбээр өргөдлөө өнгөрсөн долоо хоногт гаргасан  бөгөөд,  түүний ажлыг  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд  Ерөнхий инженер  Т.Батмөнх түр орлон  гүйцэтгэж байгаа аж.  

Х.Бадамсүрэн 2016  оны УИХ-ын сонгуулийн дараа тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар  томилогдож байсан  юм.  Харин Т.Батмөнхийн хувьд  2019  оны дөрөвдүгээр сараас  тус  үйлдвэрийн  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр томилогдсон.  Т.Батмөнийг  улс төрийн хүрээнийхэнтэй  ойр,  тэр тусмаа МАН дотор Я.Содбаатар,  Ж.Энхбаяр…нартай тун ойр  гэсэн мэдээлэл байгаа юм.  

Монголын  хамгийн том “саалийн үнээ” болсон  Эрдэнэт үйлдвэрийн  захирлаар  хэнийг  томилох  вэ гэдэг  эрх баригч намын хувьд чухал асуудал.  Нам доторх  эрх ашгийн  зодоон,  фракцуудын  тулаан энэ үйлдвэр дээр  хүчтэй өрнөдөг.  

Тэгвэл  Х.Бадамсүрэнгийн оронд хэнийг томилох вэ гэдэг тохироо  хэлэлцээ хөшигний ард  хэдийнэ эхэлсэн бөгөөд  зарим эх сурвалжийн  өгүүлж буйгаар  энэ удаагийн томилгоог М.Энхболдын талаас хийх бололтой. Ерөнхийлөгчийн сонгууль тулсан  энэ үед  намын дарга,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН доторх  эв нэгдлээ барьж,  М.Энхболдын дэмжлэгийг авахаар  түшиж эхэлсэн.  Орон нутгийн сонгуулиас хойших  хэд хэдэн томилгоо, тэр дундаа төрийн өмчит компаниуд,  нийслэл  дүүргийн хэмжээний  шинэ томилгоог  

М.Энхболдын  фракцаас хийж байгаа нь бас үнэн юм.   

Т.Цэлмэг  /Bossnews/

Boss
the authorBoss

4 Comments

  • Сайхан санаасаа зохиох юмаа. Мөрөөдлөө бичдэг юмуу хаашаа юм

  • Яасанч их хорогддог юм. Өргөдлөө өглөөл гэхийн зууралдаад суугаад бхын.

  • Ashguide. . Shunaltai zunug uvuuu Erdenet uildveriin tuuhend baigaagui muu zahiral .

Comments are closed.