Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хооронд оюутан солилцох хамтарсан гэрээний хүрээнд тэтгэлгээр суралцуулах 8 оюутныг сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8558 холбоосоор үзнэ үү.
Мөн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Бүртгэлийн эцсийн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 08:30 цаг хүртэл явагдана. Фулбрайтын хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд жил бүр ойролцоогоор 8,000 тэтгэлэг олгодог юм. Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8556 холбоосоор үзнэ үү.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам