Цаг үе

Ханх сумын иргэд маш их айсан учир өнөөдөр албан байгууллагууд ажиллахгүй

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр  өглөө  30 орчим  удаагийн газар хөдлөлтийн чичиргээ бараг нэг  цагийн турш мэдрэгдсэнийг тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан хэллээ.  Үүний 10 орчим тохиолдол  нь маш  хүчтэй байсан  учраас тус сумын зарим барилга байшингийн шавар  унасан, хана цуурсан байх магадлалтай  гэдэг мэдээллийг өгчээ. Мөн Ханх сумын иргэд  нь маш  их айдаст автсан учраас бүх төрийн байгууллага, албан байгууллагуудыг  ажилчдаа амраах шийдвэрийг гаргуулсан байна.  Мөн аймгийн  онцгой комисс газар хөдлөлтийн талаар дүн шинжилгээ 11:00 цагийн үед  тодорхой болно гэв.  

Г.Баяр /Bossnews/

Boss
the authorBoss

1 сэтгэгдэл

  • Дарханд бас байшин ганхлаашдээ очноон удаан даралт ихсэж

Comments are closed.