Цаг үе

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зээ дүүг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилжээ

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүү Оюунхүүгийн Амарсанааг өнгөрсөн баасан гарагт Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан, хурандаа Оюунхүүгийн Амарсанааг томиллоо.

Хурандаа Ж.Амгалан УОК-ын нарийн бичгийн дарга болсонтой холбоотойгоор энэхүү томилгоог хийжээ.
Хурандаа О.Амарсанаагийн хувьд :

1997-2001онд тухайн үеийн  Цагдаагийн академийн сонсогч

2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч

2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч

2006-2007 онд ЭЦГ-ын Эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч

2007-2011 онд тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн зохион байгуулалттай гэмт бүлэг хариуцсан ахлах төлөөлөгч

2011-2013 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд

2013-2014 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

2014-2015 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга

2017-2018 онд ЭЦГ-ын V хэлтсийн даргаар

2018-2020 онд Дундговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга

2020 оны наймдугаар сараас Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан юм.

Тэрбээр Цагдаагийн академийг эрх зүйч- цагдаагийн ажилтан мэргэжлээр төгссөн бөгөөд Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалсан. Мөн 2008, 2010, 2018 онд Египет, БНСУ, Туркийн Цагдаагийн академид хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, террорист үйл ажиллагааны эсрэг хариу арга хэмжээний сургалтуудад хамрагдсан, цагдаагийн байгууллагад 24 жил алба хааж байна.

О.Амарсанаатай холбогдох бас нэгэн мэдээлэл гэвэл Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг Шадар сайд байхдаа өөрөө өөрийгөө тагнаж чагнуулсан гэх хэргийг зохион байгуулсан талаарх мэдээлэл цацагдахад уг ажиллагаанд оролцсон хүмүүсийн дунд О.Амарсанаагийн нэр яригдаж байсан билээ.

Т.Цэлмэг \Bossnews\

Boss
the authorBoss

2 Comments

Comments are closed.