улс төр

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ намынхандаа хэлжэ

МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын гишүүд, 21 аймаг, 9 дүүргийн Засаг нартай “өргөн” хүрээнд Тусгаар тогтнолын ордонд хуралдах үеэрээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлажээ. Түүний хувьд намын гишүүддээ хандаж “Хэрэв намын гишүүд та бүхэн минь дэмжвэл миний бие 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж албан ёсоор хэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрч буй долоо хоногт аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд зохион байгуулсан. Цар тахлын улмаас аймгийн Засаг дарга нар нийслэлд ирж чадахгүй, хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед намын том хэмжээний уулзалт хийхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс  энэ удаад аймаг, дүүргийн Засаг дарга нар нийслэлд цугларсан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах МАН-ын Бага хурал удахгүй болох гэж байгаатай холбоотойгоор намын дарга У.Хүрэлсүх нь ийн хүлээж авч, “захиасаа” захиж авав.  Covid-19 цар тахлын халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ногоон бүс болсон байсан аймгуудад ч халдвар бүртгэгдэж байгаа, мэргэжлийн байгууллага нь цаашид халдварын тоо нэмэгдэнэ гэдгийг мэдэгдэж байгаа нь эрх баригчидын хувьд дахин ийм хурал хийхэд хүндрэлтэй байх болов уу. Ялангуяа гурван сарын дараа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа энэ цаг үед.

Тус хурлын үеэр мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл МАН хэрхэн ажиллах, намын бүх шатанд ямар үүрэг хариуцлагатай ажиллах, мөн covid-19 цар тахлыг даван туулахад УИХ, Засгийн газар, аймаг, дүүргийн Засаг дарга нар маш идэвхтэй, хариуцлагатай ажиллах ёстойг ч сануулжээ. Өөрөөр хэлбэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч намынхан “алдаа” гаргахгүй ажиллах ёстойг намын дарга У.Хүрэлсүх нь хатуу сануулжээ. Мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах намын Бага хурлаа удахгүй товлож, онлайнаар зохион байгуулахаа ч илэрхийлжээ.

Т.Цэлмэг \bossnews\

Boss
the authorBoss