Иранаас дүрвэсэн тамирчид дундаас цорын ганц тамирчин “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн. Тухайлбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-ийн жинд Сайед Моллай Монгол Улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн билээ.
Исламын Бүгд найрамдах Иран улсын баг тамирчид “Токио-2020” олимпын наадмаас 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл, нийт 7 медаль хүртсэн. Харин тус улсын паралимпын баг тамирчид “Токио-2020” паралимпын наадмаас 12 алт, 11 мөнгө, 1 хүрэл, нийт 24 медаль хүртсэн билээ.
Тэгвэл Ираны дээд удирдагч Али Хаменеи бямба гаригт олимп болон паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзан, шагнал гардуулсан байна.
Ираны дээд удирдагч энэ үеэр Ираны тамирчдыг Израилийн тамирчидтай өрсөлдөхийг хориглож байгаагаа дахин мэдэгдсэн бөгөөд Исламын орнуудын эрх баригчдад хандан Израилийн тамирчидтай өрсөлдөхгүй байх шийдвэрийг дэмжихийг уриалсан юм. Тэрээр “Ираны ямар ч тамирчин медаль авахын тулд гэмт хэргийн дэглэмт улсын тамирчинтай гар барих нь зохисгүй. Эх орноосоо урваж хүртсэн олимпын медаль бол үнэ цэнэ, үнэ хүндгүй” гэх байр суурийг илэрхийлсэн байна.
Иранаас дүрвэсэн тамирчид дундаас цорын ганц тамирчин “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн. Тухайлбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг-ийн жинд Сайед Моллай Монгол Улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн билээ.
Эх сурвалж: Iran International
1 сэтгэгдэл
Comments are closed.
How to make money online – earnings with investment https://sites.google.com/view/site-for-investing-in-bitcoin/how-to-make-money-online-earnings-with-investment