Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, төлөөлөгч Г.Гангамөрөн нар Баянгол дүүрэгт ажиллалаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн нар Баянгол дүүрэгт ажиллаж, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Засаг дарга Ө.Сумъяабаатар нартай уулзлаа. Энэ үеэр ирэх оноос мөрдөж эхлэх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үр өгөөжийн талаар ярилцаж, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалт, авто зам, замын байгууламжийн төсөл арга хэмжээний үйл явцтай танилцав. Мөн цаашид хийх бүтээн байгуулалтын талаар санал солилцсон юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын зарим ажилд газар чөлөөлөлт, дэд бүтцийн асуудал зэрэг бэрхшээл тулгарч байгааг дүүргийн удирдлага хэллээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан бүтээн байгуулалтыг зогсоохгүй, иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэхэд анхаарч, шийдэл гаргаж, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ