Усанд автсаны улмаас лаг, шавар хуримтлагдсан 32 байршил байгаа. Өнөөдрийн байдлаар Баянмонгол, Соёолжийн нүхэн гарцуудын усыг соруулж, цэвэрлэж дуусчээ. Үүнээс гадна Сэлбийн баруун, зүүн тал буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд хуримтлагдсан их хэмжээний лаг, шаврыг цэвэрлэж, зарим байршилд үерийн улмаас үүссэн лаг, шаврыг цэвэрлэсний дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхлүүлээд байгаа юм. Үерийн улмаас үүссэн бохирдлын цэвэрлэгээг тохижилт үйлчилгээний 670 гаруй ажилчин, Зэвсэгт хүчний 150 албан хаагч хийж байгаа. Ус соруулах ажилд нийслэл, дүүрэг, хувийн хэвшлийн байгууллагуудын шахуургуудыг ашиглан хүн хүч, нөөц бололцоогоо дайчлаад ажиллаж байна. Нийслэлийн Гэмт хэргээс урдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-т зөөврийн дизель өндөр бүтээлт насосыг нэмэлтээр шийдвэрлэж өгснөөр Энхтайваны гүүрний доорх усыг соруулж, автозам гарцуудыг яаравчлан нээх боломж бүрдэж байгаа юм. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Энэ сарын 3-аас эхлэн Энхтайваны гүүрний нүхэн гарц усаар дүүрч, замыг хаасан. Геодизийн барилга байгууламжийн ажилчдын хувьд бүх нэмэлт хүчээрээ ажиллаж байна. Баянмонгол, Соёлжийн нүхэн гарцуудыг чөлөөлж, ариутгаад сая замыг нь нээсэн. Одоо бид Энхтайваны гүүрний доод талын замыг цэвэрлэж, ариутгаад нээхээр төлөвлөөд ажиллаж байна. Натур төвийн ард талын хэсэг рүү Дунд голын ус үерийн улмаас халин орж ирсэн. Усыг Энхтайваны гүүрний нүхэн гарцаар татан авч Дунд гол руу урсгаж байна. Өнөөдрийн байдлаар Дунд голын усны түвшин буурсан үзүүлэлттэй байгаа юм. 7 сарын 4-5-ны өдрүүдэд нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч хэвийн байдалд орсон. Помп цагт 300 метр куб усыг соруулах хүчин чадалтай. Араас ус шахаагүй тохиолдолд бид Энхтайваны гүүрний хэсгийн тогтсон усыг 4-5 цагт сорж чөлөөлнө. Геодизийн барилга байгууламжийн хувьд ганцхан помптой байсан. Гарцан дээр 2-3 помп шаардлагатай байсан. Харин Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс Хэрэгтэй үед шаардлагатай тоног төхөөрөмж помпийг шийдэж өгснөөр хүчитгэж байна. Үүсээд байгаа хүндрэл, нөхцөл байдлыг ойлгон хүлээцтэй хандаж байгаа иргэдээ талархал илэрхийлье” гэлээ. НГХУСАЗСЗ-өөс Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын бие бүрэлдэхүүнийг дайчлан ажиллуулахад шаардлагатай хувцас, хэрэглэл худалдаж авах зардлыг яаралтай горимоор мөн шийдвэрлэсэн байна.
1 сэтгэгдэл
Comments are closed.
We’re viagra without a doctor prescription group of volunteers
and opening a new scheme in our community.
Your website offered us with valuable info to work on. You’ve done a formidable job and our entire community will be grateful to you.