Ачтан эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлжээ
![](http://bossnews.mn/wp-content/uploads/2021/01/42r8my_135833262_1222300681518645_7661332078944146112_n_x974-750x460.jpg)
Ачтан эмнэлэгт КОВИД-19 халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд УОК-ын Шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг өчигдөр орой тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлжээ.
Тус эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад есөн хүнээс халдвар илэрсэн. Тандалт судалгаа үргэлжилж байгааг ЭМЯ-наас өчигдөр мэдээлсэн. Баянгол дүүрэгт байрлах Ачтан эмнэлэг нийт 134 ажилтантай юм байна. Хамгийн сүүлд 2020 оны арванхоёрдугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28 гэхэд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан байна.
![](http://bossnews.mn/wp-content/uploads/2021/01/6pbtb6_135771500_1222300828185297_6658276979653698968_n_x974.jpg)
Ингээд шинэ жилийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бүх ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад зарим нь эерэг гарсан тул эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа PCR шинжилгээнд хамруулжээ.
О.Ууган-Эрдэнэ /Bossnews/