Цаг үе

Коронавирусийн 13 тохиолдол шинээр илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “2021 нэгдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд тусгаарлалтад байсан хүмүүс байна.

Тодруулбал, Ачтан эмнэлгийн эмч ажилчдын гэр бүл болон Тэнүүн огоо, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг бусад үргэлжилсэн халдварын гэр бүлийн хавьтлуудаас буюу тусгаарлалтад байсан хүмүүсээс халдвар илэрчээ” гэв. 

Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1408 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 408 тохиолдол байна. 

О.Ууган-Эрдэнэ  /Bossnews/

Boss
the authorBoss