Цаг үе

Хөвсгөл аймгийн хэд хэдэн барилгын хана цуурчээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар өчигдөр 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон.  Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн бүх сумдад болон Улаанбаатар хот, Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт хүчтэй мэдрэгдсэн юм.

Улмаар өчигдөр давтан 05:41 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, 09:10 цагт 4.7 магнитудын хүчтэй хөдлөлт болсон байна.  Мөн өчигдрийн 23:00 цагийн байдлаар тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулий дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын хоёр цонх, мөн  Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын ЕБС-ийн хана, цонх, шат, Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус, тус цууралт үүсчээ.

Boss
the authorBoss