улс төр

Зөвхөн ээж хүүхэд харах ёстойг үүрэгжүүлсэн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэв

Үндсэн хуулийн 14.2-т заасан “хүйсээр үл ялгаварлах” зарчмыг шинэ түвшинд тайлбарласан жишиг болохуйц түүхэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өнөөдөр гаргалаа.  

Цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм.  Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан. Энэ  нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Цэц үзжээ. Мөн дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг Цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн юм.  

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss