ОнцлохЦаг үе

Эх, нярай хоёрыг дөрвөн давхар шат руу мөн л нүцгэн алхуулж, ХӨСҮТ-руу оруулжээ

 “Өргөө” амаржих газарт төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүний олон эрхийг зөрчсөнийг иргэд эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тайван жагсаж байна. 

Тэгвэл энэ үеэр нярайлсан эхийн дүү олон нийтийн сүлжээнд хандан мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Эгчийг маань гадуур хувцасгүй, дөнгөж төрөөд байсан хувцастай нь нүцгэн авч гарсныг Монголын ард түмэн харсан. Ердөө хоёр метр газар нүцгэн аваад явж буй эгч, нярай хоёрыг хараад монголчууд ямар хэмжээнд бухимдаж байгаа билээ. Гэтэл ХӨСҮТ-д очсон хойно нь хүлээн авахдаа гадаа байрладаг дөрвөн давхар шатаар мөн л нүцгэн алхуулж гаргасан байсан” гэв.  Мөн  бичлэгээс харахад Өргөө амаржих  газрын хаалгаар нялх биетэй эмэгтэйг  нүцгэн  гаргахдаа унахаас  хамгаалж түшээгүй,  юм нөмрүүлж гаргаагүй,  эх,  нярай хоёрыг  хүйтэн машинд  суулгасан  зэрэг хүнлэг  бус  олон  үйлдэл  гаргасан нь  иргэдийг  бухимдуулаад байгаа юм.   

Т.Цэлмэг  /Bossnews/

Boss
the authorBoss