Цаг үе

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18 хүн нас баржээ

Манай улсад коронавирусийн халдвар тархсанаас хойш хамгийн олон хүн нас барсан тохиолдол сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдээд байна.  Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18 хүн нас баржээ. Нас баралтыг дотор нь ангилбал 41-80 насны иргэд байна. Үүнээс 10 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй. Тэдний нэг нь коронавирусийн шалтгаант нас баралт бол 17 нь архаг хууч өвчин, КОВИД-19 хавсарсан хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Коронавируст халдвараар өвчлөн нас барсан хүний тоо нийтдээ 1,247 болоод байгаа. Үүнээс 1,116-г нь уг өвчний хүндрэлээр эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 131 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм. Үүнээс өмнө буюу 2021 долдугаар сарын 3-нд хамгийн олон хүн нас барсан тухай албаны эх сурвалж мэдээлж байжээ. Тухайн үед COVID-19 өвчний нэн хүнд хэлбэрээр 31-86 насны 17 иргэн нас барсан хэмээн бүртгэгдсэн байна.

Boss
the authorBoss

1 сэтгэгдэл

Comments are closed.