Энтертайнмэнт

КЛИП: Шакира экс нөхөртөө зориулсан удаах шинэ дуугаа цацлаа

Дуучин Шакира Карол Жи хамтран  “TQG” шинэ уран бүтээлээ өчигдөр цацжээ. Энэхүү дуунд салалтын дараах сэтгэлийн шаналал болон түүнийг гомдоосон хуучин хайртынх нь талаар өгүүлдэг. Дууны нэр нь “Te Quedo Grande” гэсэн үгийн товчлол бөгөөд энэ нь “Би чамд томдоно” гэсэн утгатай. Түүний сүүлийн үед хийж буй уран бүтээлүүд нь хуучин нөхөр, Испанийн хөлбөмбөгийн од Жерар Пикед хандаж буй нь илэрхий байгаа юм. Дуучин бүсгүйчүүд найз залуучуудаасаа харилцаагаа тасалж, салснаас хойш хэрхэн хүчирхэгжиж байгаа талаар дуундаа өгүүлжээ. 30 настай дуучин бүсгүй Каролын хувьд өмнө нь реппер Ануэль АА-тай сүй тавьж байсан ч хоёр жил үерхсэний эцэст 2021 оны дөрөвдүгээр сард салсан юм.  “TQG” нь хоёрдугаар сарын 24-нд гарсан Каролын шинэ цомог болох “Mańana Será Bonito”-д багтжээ. Шакира, Пике нар 2022 оны зун 11 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж байгаагаа зарласан. Тэд 10 настай Милан, 8 настай Саша хэмээх хоёр хүүтэй. Дуучин бүсгүй салалтын дараах сэтгэлийн шарх, хуучин нөхөртөө хандаж хэлэхийг хүссэн зүйлсээ уран бүтээлээрээ илэрхийлэх болсон юм. Тэрбээр өмнөх дуундаа “Чи Ferrari машиныг Twingo-оор, Rolex цагийг Casio-оор сольсон” хэмээн ширүүхэн зүйрлээд амжив. Энэхүү дуу цацагдаад удаагүй байхад Пике Twingo машин хөлөглөн ажилдаа ирж, бугуйндаа Casio цаг зүүсэн байв. Мөн тэрбээр өөрийн шинэ найз охиныхоо зургийг анх удаа өөрийн сошиал хуудастаа нийтэлсэн. Энэ бүгдээс харахад салалтын дараа ч тэдний бие биедээ үг, үйлдэл “чулуудсан” байдал үргэлжилж буй нь олны анхаарлыг татсаар байна.

Өчигдөр цацагдсан шинэ дууны дараа Пике ямар нэгэн үйлдэл хийх эсэх нь хүмүүсийн сонирхлыг аль хэдийнэ төрүүлээд эхэлжээ. Клипний зураг авалтаас ажиглахад хөлдүү мөс шиг байсан сэтгэл дүрэлзэн шатаж, эцэстээ үнс нурам болж, одоо диваажин шиг амар амгаланд очсоныг илтгэжээ.

Шакирагийн дууны хэсгээс орчуулбал…

…Юу болсон бэ, хонгор минь?
Чи надаас илүү гэж хэлээгүй бил үү?
Чи надаас юу хайгаад байгаа юм бэ?
Намайг алдаагаа давтдаггүйг чи мэдэж байгаа, тиймээс
Найз охиндоо намайг эрчүүдийн төлөө өрсөлддөггүй гэж дамжуулаарай
Наанадаж л би чамайг сайхан харагдуулсан болохоор одоо ингээд боль гэж хэлээрэй

Чамайг шинэ найз охинтойгоо байхыг харахад
Чин сэтгэл минь шархалсан ч
Би одоо өөртөө л анхаарлаа хандуулж
Бид хамтдаа байсныг ч мартсан нь чамайг гомдоох байх
Амьдрал минь сайжрахын хэрээр чамайг багтаах орон зай үгүй болсон
Амраг чинь миний тухай ярьсан зүйлс нь уурыг минь биш харин инээд хүргэдэг шүү…

Boss
the authorBoss

7 Comments

Comments are closed.