нийгэм

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ САЙТАР ХАНГАЖ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр /2023.09.25/ боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.Хурлаар дүүргийн тулгамдсан асуудлууд, болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсож, зарим шийдвэрийг гаргалаа.Мөн нийт удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж зэрэг үүргийг өгөв.

Boss
the authorBoss