Boss News > гадаад мэдээ > Монгол Улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлсэн тул H-2А ангиллаас хасагдлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А визийн ангиллаас хасчээ. Ингэснээр манай улсын иргэд 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дээрх визээр тус улсыг зорих боломжгүй болж байна.
H-2A визийн ангилал нь улирлын чанартай, түр хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллах эрхийг олгодог юм. Монгол Улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлсэн нь H-2А ангиллаас хасагдах шалтгаан болжээ. Тухайлбал, өнгөрсөн жил H-2А визээр АНУ-ыг зорьсон 67 хүнээс 27 нь буюу 40 хувь нь хугацаагаа хэтрүүлсэн байна. Дээрх шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хооронд хүчин төгөлдөр үйлчилнэ.
Г.Баяр /Bossnews/
Boss