UncategorizedЦаг үе

Т.Мөнхсайхан: Эх үүсвэр нь тодорхойгүй хоёр голомт үүслээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт нэлээн том голомт үүссэн. Тиймээс байнгын өргөжүүлсэн тандалт судалгаа шинжилгээнүүдийг хийж ажиллаж байна. Нийт 85 гаруй өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотойгоор ямар нэгэн халдвар илрээгүй байсан. Гэтэл өчигдөр, өнөөдөр хоёр хоногийн хугацаанд халдвар илэрлээ. Өнөөдрийн байдлаар шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илэрсэн байна. Мөнххада компанийн ажилчид, өргөтгөсөн шинжилгээнд ирж шинжилгээ өгсөн гэр бүлийн хоёр хүн байна. Мөн Баянгол дүүргийн сайн дурын шинжилгээнд очиж шинжилгээ өгсөн хоёр хүн байна. БЗД-т амьдардаг биеийн дархлаа сул, очиж шинжилгээ өгсөн хүнээс илэрсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн голомт үүслээ. Ард иргэдийн дунд халдвартай хүмүүс явж байх магадлал тун өндөр байна. Гэхдээ Баянгол, БЗД-ийн шинжилгээнд хамрагдсан хоёр голомтын эх үүсвэр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс гэдэг нь тогтоогдсон. Тиймээс эх үүсвэр тодорхойгүй хоёр голомт байна” гэлээ. 

Т.Цэлмэг /Bossnews/

Boss
the authorBoss