Цаг үе

Байнгын хаягт буцах иргэд бичиг баримтаа үзүүлээд хотоос гарч, хот руу нэвтэрч болно

Маргаашаас гамшгийн үеийн улбар шар бүсэд шилжилж байна. Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах тул орон нутаг руу хүндэтгэх шалтгаантай буюу оршуулах зан үйл, эмнэлгийн үйлчилгээ авах иргэд 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Мөн хүнс, шатахуун тээврийн хэрэгсэл PCR шинжилгээний бичигтэй нэвтэрнэ. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд  ажилтнуудын тоо 30 хүртэл хувь байх. Бага насны хүүхэдтэй ажилтнуудыг гэрээс нь зайнаас ажиллуулах үүрэг өгчээ.

Нийслэлийн Засаг дарга  Д.СУМЪЯАБАЗАР: 

-Улаанбаатар хотод орон нутгаас ирсэн, нийслэлээс орон нутагт ирсэн иргэд байнгын хаягт буцах  иргэд бичиг баримтаа үзүүлээд хотоос гарч, хот руу нэвтэрч болно. Хотын ажил амьдрал үргэлжлэх ёстой. Улаанбаатарт халдварын нөхцөл байдал амаргүй, тархалт цар хүрээгээ тэлсэн ч хөл хорио тогтоохгүйгээр  харилцан итгэлцлийн үндсэн дээр иргэдийн ажил амьдрал хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна. Хотын захиргаанаас иргэдэд итгэл хүлээлгэж худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд хүргэхийн тулд хичээж ажиллаж байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг хүсье.

АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫ ХОЁРДАХЬ ТУН, ШИНЭ ВАКЦИН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7-ООС ЭХЭЛНЭ

-НЭМГ-ын дарга  Б.БЯМБАДОРЖ: 

-Засгийн газар covax хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ярьж байсан. Хэрэв эл хөтөлбөрийг хүлээсэн бол вакцинжуулалт гуравдугаар сарын 15-аас эхлэх байлаа. Хоёрдугаар сарын 23 –аас хойш өнөөдрийг хүртэл 100 мянга гаруй хүн вакцинд хамрагдаад байна. Ирэх тавдугаар сарын 13 гэхэд нэг сая иргэнээ вакцинд хамруулна. Астразенека вакцины хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 7-оос эхэлнэ, мөн файзер шинэ вакцины тунг эхлүүлнэ.

Т.Цэлмэг \Bossnews\

Boss
the authorBoss