Эдийн засаг

МОНГОЛЫН ЗГ-ЫН МЭДЭГДЛИЙН ДАРАА “RIO TINTO”-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 7 ОРЧИМ ХУВИАР БУУРАВ

“Оюутолгой” төслийг тойрсон асуудлууд сүүлийн үед анхаарал татаж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсныг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар мэдээлсэн юм. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хэрхэн гүйцэтгэсэн, хугацаа хойшилсон асуудал юунаас шалтгаалсан талаар дэлгэрэнгүй дүгнэлтийг тусгасан байна.

Энэхүү мэдэгдлийн дараа хөрөнгө оруулагч тал “Rio Tinto” компанийн хувьцааны ханш долоо орчим хувиар буурлаа. Сүүлийн байдлаар Австралийн биржид 120.3 австрали доллар болоод байна.

Харин “Turquoise Hill Resource”-ийн хувьд хувьцааны ханш нь мөн буурсан үзүүлэлттэй, 19.8 канад доллар болжээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, анхны үйлдвэрлэл эхлэх хугацаа 22 сараар хойшилсон юм. “Rio Tinto”-ийн зүгээс “Оюу Толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс холбогдох зөвшөөрлийг авч, энэхүү тайлан, дүгнэлттэй илүү нухацтай танилцана гэж мэдэгдээд байна.“Turquoise Hill Resource” мөн дүгнэлтийг нарийвчлан авч үзсэний дараа дэлгэрэнгүй тайлбар хүсэхээр ажиллаж буйгаа мэдэгдсэн юм.

Boss
the authorBoss