ОнцлохЭдийн засаг

Хөгжлийн банк “Авлигын эсрэг менежментийн тогтолцооны олон улсын стандарт ISO37001”-ыг нэвтрүүлнэ

Монгол Улсын Хөгжлийн банк нь үйл ажиллагааны үр ашиг, менежментийг сайжруулах, байгууллагын авлигын эсрэг засаглалын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх бодлого, зорилтын хүрээнд “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001” стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг стандартыг нэвтрүүлснээр бизнесийн холбоо, харилцаатай байгууллагуудыг авлигын эсрэг менежментийн тогтолцоонд уриалж, түүчээлэх, улмаар банканд итгэх гадаадын хөрөнгө оруулагч, харилцагч, олон нийтийн итгэлийн нэмэгдүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах замаар санхүүгийн нэр хүндийг өсгөх, үйл ажиллагааны алдагдал, эрсдэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой.

Өнөөдөр дэлхийн олон улс оронд ISO37001 стандартыг нэвтрүүлж мөрдүүлэх замаар байгууллагын бүх шатны ажилтнууд, бизнесийн оролцогч талуудыг авлигад “үгүй” гэж хэлэх, “шүгэл үлээх” засаглалын зөв тогтолцоонд уриалж, байгууллагын бодлого журам, өдөр тутмын үйл ажиллагаанд авлигын эсрэг механизмыг бий болгож, байгууллага бүхэлдээ авлигаас сэргийлж, авлигын эсрэг  зогсдог менежментийн тогтолцоог нэвтрүүлж байна.

Монгол улс нь Авлигын эсрэг индексээр дэлхийн 180 орноос 166-т эрэмбэлэгдэж өндөр авлигатай улсын жагсаалтад орсон. Манай улсад одоогийн байдлаар Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001 стандартыг амжилттай хэрэгжүүлснээ баталгаажуулсан байгууллага бүртгэгдээгүй бөгөөд уг стандартыг нэвтрүүлэх төсөл төрийн болон хувийн хэд хэдэн аж ахуйн нэгжүүдэд  эхлээд байгаа юм байна.

Boss
the authorBoss