Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр /2023.08.15/ болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан зохион байгуулж, цаг үеийн нөхцөл байдал дээр тулгуурлан зарим шийдвэрийг гаргалаа. – Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг нэгдүгээр хорооллын арын гарааш чөлөөлсөн талбайд тохижилт хийсэн газарт зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх- Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийгдэж авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, давс, бодисын нөөцийг бүрдүүлж, тусгай машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах үүрэг даалгаврыг өглөө.