Цаг үе

Бүгд Найрамдах Турк Улсын Сакарья хотын дарга Экрем Южэг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсын Сакарья хотын дарга Экрем Южэг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монголын нутгийн удирдлагын холбооны урилгаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ноён Экрем Южэгийн Монгол оронд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсээд хоёр орны харилцаа соёл, боловсролын салбарт амжилттай сайн хэрэгжиж буйг онцоллоо. Мөн төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна хоёр орны харилцааг тухайн улсуудын ард түмэн бэхжүүлж, холбох гүүр болдгийг ч дурдсан юм. Сакарья хотын дарга Экрем Южэ ажлын айлчлалынхаа хүрээнд Дорноговь аймагт ажиллах бөгөөд, Дорноговь-Сакарьяа хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хөтөлбөртэй аж.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТСүүлд нэмэгдсэн

  • Хэлмэгдэгсдийн Хөшөөнд Цэцэг Өргөж, Хүндэтгэл Үзүүлэв2022/09/10 13:46
  • Хүүхдийн Паркийн Төслийн Бүтээн Байгуулалтын Ажлыг 2024 Онд Дуусгахыг Үүрэг Болголоо2022/09/08 08:56
  • Төлөөлөгчид: Бүтээн Байгуулалт, Хөрөнгө Оруулалтын Төслүүдийг Шахаж Ажиллах Шаардлагатай Байна2022/09/07 16:17
  • Б.Сэргэлэнбаатар: Холбогдох Агентлагууд Ажлаа Уялдуулж, Хотын Ерөнхий Болон Хэсэгчилсэн Төлөвлөгөөг Барьж Ажиллах Шаардлагатай2022/09/05 16:51
  • Түр Хамгаалах Төвийн Албан Хэрэгцээнд Шаардлагатай Автомашиныг Хүлээлгэн Өглөө2022/09/05 15:51
  • Зүүн Азийн Залуучуудын Наадамд Оролцохоор 4500 Орчим Хүн Улаанбаатар Хотод Ирнэ2022/09/02 18:10
  • Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Төлөвлөгөөг Хэлэлцлээ2022/09/02 15:42
  • Хэлмэгдэгсдийн Дурсгалыг Хүндэтгэн, Улс Даяар Буяны Ном Хурна2022/09/02 15:33
  • Нийслэлийн ИТХ-Ын Дарга Ж.Батбаясгалан Сургууль, Цэцэрлэгийн Нээлтэд Оролцлоо2022/09/01 14:37
Boss
the authorBoss