Цаг үе

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ДЭД БҮТЭЦ, МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, БАРИЛГЫН ШИНЭ ТӨЛӨВЛӨЛТИЙН НОРМЫН ТАНИЛЦУУЛГА” СУРГАЛТ БОЛЛОО

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд барилга байгууламжийн дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдсан барилгын төлөвлөлтийн нормыг танилцуулах сургалтыг Нийслэлийн бизнес, инновац хөгжлийн газар 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад Барилга хөгжлийн төвийн орон тооны бус Монгол улсын зөвлөх архитектор, экспертүүд нийт 30 гаруй хүн хамрагдлаа. ХБХХЕГ-ын мэргэжилтэн Б.Нямцэцэг хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага, МХҮХ-ны сургагч багш Батдэлгэр Мэдээллийн хүртээмж, “Түгээмэл хөгжил” ТББ-ийн дэд бүтэц, хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир Түгээмэл загвар ба дэд бүтэц, барилга байгууламжийн талаар, ШУТИС-ын Барилга Архитектурын сургуулийн доктор, зөвлөх профессор И.Гончигбат “Барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх”, Монгол улсын зөвлөх архитектор Д.Цэвэлмаа “Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх”, Барилга хөгжлийн төвийн хот байгуулалт, барилгын төлөвлөлтийн норм, нормативын баримт бичиг хариуцсан мэргэжилтэн С.Болормаа “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт” болон “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт” нормын танилцуулга, экспертийн хяналтын талаар сургалт мэдээлэл өгсөн юм.

Boss
the authorBoss