гадаад мэдээ

Үндэсний гвардийн 20.0 мянган цэрэг Вашингтоныг “Трамп”-аас хамгаална

Ерөнхийлөгчийн сонгуульд хол зөрүүтэй саналаар ялагдсан Д.Трамп ялагдалаа хүлээн зөвшөөрөөгүйн улмаас зохион байгуулж, уриалсан жагсаалын улмаас таван хүний амь үрэгдэж, 100 орчим хүн хууль зөрчсөн, танхайрсан зэрэг үндэслэлээр баривчлагдаад байна.

Капитолын гадаа Төлөөлөгчдийн Танхимын тэргүүн Нэнси Пелоси Үндэсний гвардийн цэргүүдтэй уулзаж байгаа нь

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдрийг өнгөртөл дахин үймээн самуун дэгдээж болзошгүй байгаа тул Вашингтон ДС хотод Үндэсний гвардийн 20.0 мянган цэргийн албан хаагчид ирж, Капитол, Цагаан ордон, National Mall болон Төрийн захиргааны гол байгууллагуудыг хамгаалж байна.

Г.Баяр /Bossnews/

Boss
the authorBoss